Улс хөгжмөөр байвч улс төрөөс болж том төслүүдээ хөдөлгөж чадалгүй гацаасаар ирсэн.Тэгвэл ямартай ч хамтарсан Засгийн газар гурван ч том төслөө эхлүүлсэн нь Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц,ураны гэрээ, урд хөрштэй хийсэн хил холболтын төмөр замын гэрээ гурав юм.
Монголчууд 1997 оноос хойш шар нунтагийн сайн,мууг хэлэлцсэний эцэст, Францын “Orano Mining” групп Монголд 25 жил ажилласны дараа энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Францын “Orano Mining” групптэй 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав. Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК- ийн олборлолт явуулах Зөөвч-Овоо орд нь дэлхийд сүүлийн 20 жилд илэрсэн 10 том ураны ордын нэг бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгох ажээ. Ураны гэрээг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал ахалж байгуулсан юм.
@politikoТойм