924
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан болон хувийн шинжтэй мэдээллийг фэйсбүүк дээр хоёр сувгаар түгээж ирсэн.
Албан мэдээг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн нэртэй191 мянган дагагчтай фэйсбүүк хуудсаар түгээж ирсэн.
Мөн Khurelsukh Ukhnaa нэртэй 323 мянган дагагчтай фэйсбүүк хуудсаар мэдээ, мэдээллээ түгээдэг байв.
Тэгтэл саяхнаас энэ хоёр хуудсаар биш, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн нэртэй 9400 дагагчтай фэйсбүүк хуудсыг идэвхжүүлж, мэдээ, мэдээллээ түгээж эхэлжээ.
Өчигдөр жишээ нь, Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо буцааж татсан тухай мэдээгээ зөвхөн “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч” гэсэн хуудсаар түгээж, фэйсбүүкийн группүүд рүү шэйрэлжээ.
Эрх баригч нам хагаралтай, Ерөнхийлөгч нэг талд “үйлчилсэн” энэ цаг үед түүний байр суурь олны анхаарлыг татаж байгаа юм.