2025 оны онцлох: Төмөр замаар хил холбох хэлэлцээр байгуулав

politiko

1955 оны Замын-Үүд, Эрээний төмөр замаас хойшх хоёр дахь төмөр замын хил холболтыг урд хөрштэй эхлүүлэх хэлэлцээрт энэ оны тавдугаар  сард БНХАУ-ын Харбин хотод хоёр улсын албаны хүмүүс гарын үсэг зурсан юм. Хил  дамнасан төмөр зам барих, нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах,нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн агуулгатай хэлэлцээрийг гуравдугаар сард УИХ-аар хэлэлцүүлж, зөвшөөрүүлсэн.

Энэ төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын  хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 саяд хүрч, нүүрс борлуулалтын орлого жилд 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 10,000 ам.долларт хүрэх зорилт биелнэ гэж үзсэн.  Төмөр замын төслийн ТЭЗҮ, зураг төсөл, барилга угсралтын ажлыг бүгдийг урд хөршийн компани гүйцэтгэх бөгөөд 22 сарын хугацаанд   ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцорсны дараа уг хамтын ажиллагааны зарим гэрээг хянан шалгахаар УИХ-ын түр хороо байгуулах асуудал яригдаж байна.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ