Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан гэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Х.Булгантуяа tovch.mn сайтад ярилцлага өгчээ.
Тэрээр “МАН ялагдсан үед гурван жил намын нарийн бичгийн даргааар ажиллаж, Удирдах зөвлөлийн гишүүнээр ч олон жил ажилласан. Гэтэл анх удаа намын баярын хурал дээр хэн нэгнийг хөөж байна гэж зарлаж байгааг анх удаа л харж байна. Намын дүрмийн дагуу ХЕХ шийдвэрээ гаргах ёстой. Ямар тохиолдолд гишүүнээс хасах, түдгэлзүүлэх вэ гэдэг ч хуультай” гэжээ.
Мөн тэрээр энэ ярилцлагын араас над руу дайралт ирэх байх. Би хуульч биш байж болно. Гэхдээ энэ хугацаанд маш их уншиж судаллаа. Асуудлын гол нь хууль биш улс төр нь энэ бүхнийг чиглүүлээд байна. Хуулийн байгууллагуудыг улс төр нь чиглүүлж байгаа нь хамгийн том айдас.
Цэц Үндсэн хуулийн дагуу шийдвэрээ гаргаж чадаж байна уу, үгүй юу гэдэг эргэлзээ төрүүллээ. Энэ бүгдээс харахад, манай улс төр арай л дэндэж байна. Хэмжээ хязгаараа давж байна. Албан тушаал түр зуурынх.
Хурал даргалаад төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг авах гэмт хэрэгтэн болдог юм бол надаар эхэлсэн зам өргөн чөлөө болох байх. Сая ҮХЦ гэж хонгил татлаа, нөгөө тийш тагнуул гэж хонгил татлаа. Тагнуул Засгийн газрын харъяа байгууллага шүү дээ. Одоо би Засгийн гакрыг огцруулъя гэж гарын үсэг цуглуулж байгаа О.Цогтгэрэл даргад санаа зовж байна” гэв.