Яагаад заавал “Бодь” гэж. “Бодь” гэж компаниар гүйцэтгүүлэхийг хэн сонгон шалгаруулсан юм бэ?
Нүүрсээ бодит хэдээр бодож өгөх эрх олгосон юм, цаашаа хэдэн төгрөгөөр одоо гаргасан юм? Яагаад энэ гэрээг нууцлах болсон юм гэсэн ийм үндсэн таван шалтгаан байгаа биз? Энэ таван шалтгааны хүрээнд асуудлуудыг ил тод болгох ёстой.
Байгалийн баялаг бол ард түмний өмч гэж бид Үндсэн хууль дээрээ тунхагласан. Мэдээж бүтээн байгуулалтыг эсэргүүцээд, үгүйсгээд байгаа юм байхгүй.
Зүгээр бүх юм хууль ёсны дагуу явах ёсто,й бүх юм ил тод нээлттэй байх ёстой гэдэг байр суурин дээр Түр хороо байгуулахыг хувь гишүүнийхээ хувьд 100 хувь дэмжинэ.
Цаашлаад оффтэйк гэрээтэй холбоотой асуудлуудыг бүгдийг ил болгох ёстой. Том тоотой мөнгө төгрөгний асуудал цаана нь яригдаж байгаа эргэлзээг тайлах ёстой.
Сая “Таван толгой” төмөр замаас “Бодь интэрнэйшнл” компанийн дансаар дамжаад 110 сая ам.долларыг иргэдэд тараасан гэж Ерөнхий сайд байсан хүн хэлсэн.
Тийм учраас иргэдийг мэдэх эрхээр хангаад, хэлсэн ярьсан зүйлүүдээ нотол гэж байгаа. Жишээлбэл, одоо Энхбаяр сайд хүн алаад шатаачихсан гэж олон нийтэд зарласан бол тэрийгээ нотлох ёстой.
Л. Оюунэрдэнэ гишүүн тэр 110 сая долларын схем гээд яриад байгаа юмаа нотол. Тэр саунд ч билүү, хаана ч билээ машинаар ачиж аваачаад тараагаад явсан гэсэн ийм мэдээ мэдээллүүдийг бид нар өгсөн юм бол ардаас нь энийгээ нотлох үүргийг хүлээдэг байх ёстой.
Сүр дуулиантай баахан юм ярьчихаад тэрийгээ нотлохгүй бол энэ чинь жинхэнэ ёс зүйн зөрчил байхгүй юу.
Худал мэдээлэл түгээх, гүтгэх гэсэн заалт Эрүүгийн хуулиар түдгэлзчихсэн, хариуцлага хүлээхгүй гэдэг утгаараа ингээд байж болохгүй.
208