Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх, эсэхээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өнөөдөр 10 цагаас санал хураах байсан ч АН-ын бүлэг нэг өдрийн завсарлага авлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан долоо хоногийн пүрэв, баасан гарагт болдог учир ирэх долоо хоногийн пүрэв гарагт уг санал хураалт болох юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Парламентын дархлааг хамгаалах уу үгүй юу гэдэг чухал процесс энд явж байгаа учраас АН-ын бүлгийн зүгээс нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж байна. Мөн АН-ын ҮБХ-ны хуралдаанаас шалтгаалан манай бүлгийн гишүүд зарим нь алга. Чуулганы хуралдаанд гишүүдийн ирц хангалттай болсны дараа буюу ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.