АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчлөөр эгүүлэн татах хуультай холбоотой байр сууриа илэрхийлэв. Тэрээр:
Монгол Улс парламентын засаглалтай улс. Хэрэв Ерөнхийлөгчийн хуулийн төслийг энэ чигээр нь баталчихвал засаглалын тэнцвэр алдагдаж магадгүй. АН-ын бүлэг хуралдаад энэ асуудлаар хоёр одтой шийдвэр гаргасан. Бид гаргах шийдвэрээ одоор эрэмбэлдэг. Гурван одтой шийдвэрийг бүлгийн гишүүд хувийн үзэл бодлоосоо хамаараад дагах үүрэгтэй. Хоёр одтой шийдвэр гарвал бүлгийн гишүүд асуудалд өөрийн байр сууринаас оролцох боломжтой гэсэн үг. Энэ асуудлаар бүлгээс хоёр одтой шийдвэр гарсан.
Тийм учраас ямар ч байсан хуулийн төсөл хэлэлцэхийг хүлээж авья. Харин УИХ дээр таван намаас бүрдсэн ажлын хэсэг байгуулаад, ямар заалтыг нь авах, авахгүйгээ шийдэх ёстой гэж үзсэн. УИХ өөрөө өөртөө зориулсан хууль баталж болохгүй учраас магадгүй дараагийн парламентаас хэрэгжиж ч болно шүү дээ.