Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын хамаарал бүхий компани “Сэлбэ” дэд төв дээр 196 тэрбумын тендэр авсан мэдээлэл гарсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр:
Нийслэл дээр зарласан тендерүүд дээр нийслэлийн төлөөлөгч нар өөрсдийнхөө хамааралгүй компаниудаар оруулж авсан байна аа гэдэг ийм төв рүү яваад ирлээ. Үнэхээр Сэргэлэнбаатар төлөөлөгчийн хувьд одоо Сэлэнгийн төв дээр 196 тэрбумын тэнд авсан ажил байгаад байсан.
Монгол Улсын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар ажил үйлчилгээ, барааг сонгон шалгаруулахад барьдаг хамгийн нэгдүгээр суурь зарчим бол хамгийн бага үнийн санал гэж байдаг.
Тэгэхээр Сэлбэ төсөл бол таван багц тендер. Үүний дөрвөн багц нь одоо гэрээ хийчихсэн явж байгаа. Нэг багц нь шүүх дээр маргаж байгаа. Энэ дөрвөн багц дөрвүүлээ хамгийн бага үнийн санал өгч шалгарсан байна лээ. Өөрөөр хэлбэл, тэнд одоо нэг багц дээрээ тав, арван аж ахуйн нэгж, байгууллагууд тендер шалгаруулалтад ороод, тендерийн баталгаагаа байрлуулаад, тендерийн хүчинтэй хугацаагаа танилцуулаад, туршлага, боловсон хүчин,чадавх, техник, тоног төхөөрөмж гээд бүх юмаа нотлоод,Сангийн яамнаас баталсан аргачлалын дагуу дагуу үнэлдэг маягт бөглөөд, тэгээд хамгийн бага үнэ өгсөн нь давуу байдал үүсдэг.
Би одоо манай Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, тэрний хамааралтай, энэний хамааралтай гэж хязгаарлалт тогтоох юм байхгүй. Хамгийн бага үнийн саналыг тухайн тендер нээх өдөр битүүмжилсэн хуудсаар ирүүлж оролцдог. Тэгээд би АТГ-д бүгдийг нь шилжүүлээд өгчихсөн.Үнэлгээний хороонд орсон тэр хүмүүс бүгд өөрсдөө юмаа өгнө биз.
Тэгэхээр нээлттэй тендерт Доржийнх орно уу, Дондогийнх орно уу, тэр бол ерөөсөө сонин биш гэжээ.
Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль-д тендерт оролцогчид тавих шалгуур, үнэлгээ болон ашиг сонирхлын зөрчлийг тодорхой заалтуудаар зохицуулсан байдаг.
Тухайлбал, уг хуулийн 7-р зүйлд Ашиг сонирхлын зөрчлийн тухай тусгасан бөгөөд
“Захиалагч, үнэлгээний хорооны гишүүнтэй хамаарал бүхий этгээд оролцохыг хориглоно .Ашиг сонирхлын зөрчил илэрвэл тендерээс татгалзуулах, гэрээ байгуулах эрх олгохгүй байх заалттай юм.
Эндээс харвал хотын дарга Х.Нямбаатар тендэрт нийслэлийн ямар ч албан тушаалтан орж болохыг хүлээн зөвшөөрч байгаа бололтой.
@politikoТоймч