УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нүүрснээсээ илүү ашиг олох 5 санал дэвшүүлжээ

politiko

Монгол Улсын нийгмийн амьдрал, улстөр тэр чигээрээ нүүрсний хамааралтай болсон.  Тэгвэл  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал  нүүрс борлуулалтын талаар дараах таван саналыг дэвшүүлжээ.

 Эдүгээ манайх нүүрснийхээ 80 хувийг нууц том гэрээгээр,  20 хувийг биржээр арилжаалж байгаа гэдэг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал  нүүрснээсээ илүү ашиг олохын тулд дараах таван саналыг дэвшүүлжээ.

Нэгд:

Нүүрсээ ядаж биржээр түлхүү зарах. Ядаж том гэрээгээр 50 хувь, бирж 50 хувь гэсэн харьцааг барьж явах хэрэгтэй. Үүнийг барих шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тэр бол бодлогын шийдвэр, үнийн бодлогын шийдвэр байх ёстой.

Хоёрдугаарт:

Хил хүртэлх тээврийг монголчууд хийх. Тэндээс бид цалингаа авья, амьдарья.

Гуравдугаарт:

Нүүрсийг сорчлохгүй. Уурхайн горимд нийцтэйгээр чанарын хувь, харьцаагаар борлуулах шаардлагатай

Дөрөвдүгээрт:

Үндэсний үнийн индекстэй болох. Нүүрс зардаг улс орон бүхэн өөрийн үнийн индекстэй байдаг. Индонези, Австрали, Хятад, Орос бүгдээрээ. Гэтэл Монголд байхгүй. Манай хоолоо олж иддэг хамгийн том бүтээгдэхүүн гэтэл түүнийгээ хэдээр зарахаа өөрсдөө мэддэггүй. Бодлоготой байх хэрэгтэй. Бодлоготой байхын тулд бирж, том гэрээний харьцаа зэргийг ярьж байгаа юм.

Тавд:

Бүх гэрээг нууцаас гаргах. Үүнийг бол албан ёсоор хүндэт хөрш улсдаа тавиад, тэгээд соёлтойгоор харилцан зөвшилцөөд нээж гаргах асуудал. Саяын нээсэн оффтейк гэрээнүүдийн нийт үнэ бол нууцад үлдсэн том гэрээнүүдийн үнийн дүнгээс хамаагүй бага, хэд дахин бага байгааг болиулах гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ