2025 оны онцлох:Ашиг сонирхол сүлэлдсэн жагсаалууд 

politiko

2025 он дөнгөж гарсан нэгдүгээр сарын жавартай өдрүүдэд (1-р сарын 11) Л.Оюун-Эрдэнийг огцруулах Эрх чөлөөний эвсэл намын жагсаал төв талбайд эхэлсэн. “Засгийн газар огцор” нэртэй уг жагсаалыг зохион байгуулагчид нь “Эрх чөлөөний эвсэл” намын Б.Цацрал, Э.Одбаяр нар. Тэдэнтэй “Тусгай албадын захиалгатай, Монголыг Украйн болгохгүй шүү” гэх зэрэг  уриа лоозонтой жагсагчид зэрэгцэн жагссан. #NoNaadam, #NoWar хөдөлгөөнүүдэд хамтран оролцсон иргэд ч  Эрх чөлөөний эвслийн жагсаалыг дэмжиж оролцсон. Мөн өв соёлоо хамгаалах нэртэй “Морьтой жагсагчид” талбайд орж ирсэн нь  #NoNaadam –ынхны эсрэг жагсагчид байв.

Ингээд өвлийн жагсаал  морин туурайн төвөргөөн дор намжсан ч 5-р сард  “Огцрох амархан” залуусын жагсаал уухай түрж, “Ноорог” фэйсбүүк хуудсыг хөтлөгч иргэн О.Уламсайхан жагсаалыг удирдаж эхэлсэн. Түүнийг өмнө нь цагдаагийн байгууллагаас саатуулан шалгаж,  MCS-ээс санхүүждэг хэмээн сошиалаар цоллоод байв.

Засгийн газрыг хамгаалж зарим иргэд өлсгөлөн зарласан, “Үнэн ба зөв” намын дарга Отгонбаатар нар эсрэг жагссан хэдий ч залуу үеийн жагсаал Л.Оюун-Эрдэнийг огцортол үргэлжилсэн.  Ер нь 2025 онд Монголд өрнөсөн жагсаал, цуглаануудын араас  маш олон ашиг сонирхол сүлэлдэж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ