Ойн доктор М.Тунгалаг фэйсбүүктээ дараах байр суурийг илэрхийлжээ.
Доктор М.Тунгалаг:
Байгаль орчны яамаа эрх баригчид өөрсдөө аваач ээ. COP17 хаяанд ирлээ. Тэрбум мод, Туул гол… аминд тулсан асуудал их. Энэ яамыг бэлэг болгон хадган дээр тавьж, эвссэн жижгүүддээ өгдөг.
Байгаль ямар үг хэлж, үймээн самуун дэгдээх биш. Том том төсөл тендер, мөнгө байх биш. Эрх баригчдын сонирхлыг огт татдаггүй. Одоо ч тэр жишгээрээ шоовдорт гаргаж байгаад наймаанд явуулах вий.
Гэтэл байгаль орчин бол бидний орон гэр, амар амгалан урт удаан оршихуйн асуудал шүү.2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй тамга тас атгаж суугаагаас өөр ид шидгүй, өглөө босоод хэрэлдддэг, дөрвүүлхнээ байж дөрөв хуваагддаг эдэнд итгэх арга алга.Ойн тухай хуулийг цоо шинээр бичнэ гэсэн. Гэтэл дөрвөн хувилбар гарчихсан, ойн салбарынхан учраа олохоо байж, аль төслөө дэмжихээ мэдэхгүй хулмалзаад л бие биеэсээ нуугдан очдог боллоо.
Арай л байна шүү.Эрх баригч нам Ой, Ус, Ан амьтан, Ургамал… байгаль орчны салбарт манлайллаа үзүүлж, өөд нь авч яваач ээ.