ХАМАГ БҮХЭН БОРОО МЭТ АРИЛЖ, ХАРИН ГЭРЭЛ ЗУРАГ…

politiko

 Хаврын адаг сарын шинийн нэгний  Дашнямтай билигт сайн өдөр (4-р сарын 28) УИХ-ын 10 дахь  даргаар сонгогдон ажиллаж байсан М.Энхболдын  хөрөг зургийг Төрийн ордонд хүндэтгэн байрлуулав. Ийм сайн өдөр хөрөгийг  байрлуулж байгаа тухай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлсэн бөгөөд   “1990-ээд онд МАН-д элсэж,тус намын  даргаар 2 удаа сонгогдон ажилласан төдийгүй Монгол Улсын Засгийн газрын Шадар сайд, Ерөнхий сайдын албыг хашиж ирсэн,төв шударга, төлөв тулхтай улс төрч юм” хэмээн онцлов. УИХ-ын дарга асан М.Энхболд , УИХ-ын дарга  Д.Амарбаясгалан, УИХ-ын  дэд дарга Х.Булгантуяа,   Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын санаачилгаар  хөрөг зургийг  нь байрлуулж буйд баяртай байна гэв. “Төрийн ордонд зургийг минь байрлуулж буй нь их хувь тавилан” гэж  мөн хэлжээ.

Тэрээр 2016-2019 онд УИХ-ын даргаар ажилласан бөгөөд  одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар түүнийг 60 тэрбумын  хэрэгт оролцсон учир УИХ-ын даргаар ажиллах ёс зүйн эрхгүй хэмээн тэмцсээр 2019 оны 1-р сарын 29-нд УИХ-ын даргаас огцруулж байв.

Эх сурвалж: Politiko сонин, дугаар 1

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ